Урьд өмнөх сонгуулиудтай харьцуулахад ИЗНН-д хамтрагчид олон байна. Тэр хэрээр С.Оюуны нам хаданд гарлаа гэх “бор шувуу” Төрийн ордонд нисэж эхэлжээ. Сар шинийн өмнөхөн Ардчилсан нам ИЗНН-ыг өөртөө шууд нэгтгэхийг хүсч санал тавьсан бол МҮАН-ын дарга М.Энхсайхан өчигдөр мөн эвсэх санал тавьсан юм. Түүнчлэн Эх орон нам, "Шударга ёс" эвсэлийн бүлэг хамтрах санал тавьжээ. Ардчилсан намтай нэгдэнэ, нэгдэхгүй гэх байр суурин дээр хоёр талцаад байсан ИЗНН ийнхүү олон гарцын алийг нь сонгохоо удахгүй шийдэх бололтой. Улс төрийн гол тоглогч байсаар ирсэн АН, МАН-д сонгогчийн итгэл буурах болсон нь олон жилийн турш гуравдагч хүчний орон зайг нөхсөөр ирсэн ИЗНН-ыг ийн хаданд гаргаж байж ч мэдэх юм.