8o
Улаанбаатар хот
mobile menu

САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2020-03-30 16:00:00

САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ХНХЯ, ГБХЗХГ, НҮБ хамтран Сайн дурын үйл ажиллагааг удирдах, чиглүүлэх, зохион байгуулах ур чадварыг олгох, сайн дурын үйл ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.
Мэдээллийн технологийн үндэсний паркт эхэлсэн сургалтын хөтөлбөрийг МУБИС-ийн Нийгмийн ажлын тэнхим боловсруулсан бөгөөд аймаг, дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн 90 ажилтан, албан хаагч хамрагдлаа.
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг дагаж гарсан дүрэм, журмуудын нэг болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/130 тушаалаар Залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журам батлагдсан билээ. Энэхүү журмын хэрэгжилтийн хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Сайн дурын нэгдсэн мэдээллийн санг бий болгох зорилгоор www.zaluuhun.mn сайтыг нэвтрүүлээд байна.
Цаашид энэ сайтаар дамжуулан сайн дурын ажилтан, сайн дурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, иргэдийг бүртгэнэ. Мөн цахим мэдээллийн сангаар дамжуулан сайн дурын ажилтнуудад сайн дурын ажил хийсэн талаарх лавлагаа олгох боломжтой болж байгаа билээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment