ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг АТГ-аас яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг 2 сараар сунгалаа. Уг асуудлыг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, шүүгч н.Олзод дээрх шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжлүүлэн 60 хоног хоригдох юм. Мөрдөн байцаалтын явцад шаардлагатай гэж үзвэл хугацааг дахин сунгах боломжтой. Г.Ганчимэгийг ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын хэрэгт саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл бий ч өнөөдрийг хүртэл АТГ-аас уг асуудлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
ЭМС яамны ТНБД Г.Ганчимэгийг яллагдагчаар татлаа
2015-11-24 07:54:00