8o
Улаанбаатар хот
mobile menu

“ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ”-НИЙ БАГИЙНХАН 47871 ХҮНД ДӨРВӨН ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖЭЭ

2020-11-23 16:00:00

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар  "Монгол Өрх" сэтгэл зүйн хүрээлэнгийн багтай хамтран "ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ"-г амжилттай хэрэгжүүлж байгаа.

Тодруулбал, “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ” багийнхан 2020 оны 10 дугаар сарын 06-наас 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 45 хоногийн хугацаанд эрсдэлт нөхцөлд байгаа 35 хүүхдийг илрүүлж, 72 цагийн дотор хариу арга хэмжээ авч ажиллажээ. Түүнчлэн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Баянгол дүүргийн хороодын хамтарсан багийн гишүүд, Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүд, багш, эцэг эхчүүд болон албан байгууллагуудын захиалгаар нийт 47871 хүнд, дөрвөн төрлийн үйлчилгээ үзүүлж ажилласан байна. Үүнд  

  • Олон нийтийг мэдлэгжүүлэх,
  • Үүрэг хүлээсэн мэргэжилтнүүдийг чадавхижуулах,
  • Эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдийг илрүүлэх
  • Эрсдэлт орчинг илрүүлэх зэрэг үйлчилгээ багтаж буй юм.

Ташрамд мэдээлэхэд Ковид-19 цар тахал гарч, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор “Хүүхэд хамгааллын үйлчилгээ”-ний багийнхан иргэдэд цахимаар үйлчилгээ үзүүлсээр байгаа юм.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment