8o
Улаанбаатар хот
mobile menu

ТАНИЛЦ: Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй 18 чиглэлийн байгууллага

2020-11-30 10:16:00

"Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцалж, хэсэгчилсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт дараах 18 
төрлийн хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлалт тогтоохгүй явуулна. Өмнө нь байсан 11 чиглэл дээр боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг 2020 оны 12 дугаар сарын 1-нээс нээх шийдвэр гаргаж байна" гэдгийг УОК-ын дарга Я.Содбаатар хэллээ.

  1. Эрчим хүчээр хангах үйл ажиллагаа
  2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа.
  4. Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  5. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэх үйл ажиллага
  6. Банк санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа
  7. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан илгээмжийн үйл ажиллагаа
  8. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллагын үйл ажиллагаа
  9. Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  10. Гоо сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа
  11. Арьс шир, ноос ноолуур, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа
  12. Сав баглаа боодол, хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаа
  13. Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа
  14. Бараа материалын цахим худалдаа, хүргэлтийн үйл ажиллагаа
  15. Хууль тогтоох дээд байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /тооны хязгаарлалттай/
  16. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
  17. Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
  18. Оршуулгын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хязгаарлалтад үл хамаарах юм.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл