8o
Улаанбаатар хот
mobile menu

Арванхоёрдугаар сарын цаг агаарын төлөв

2020-11-27 10:46:15

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Алтайн ар говийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.5 – 2°С хүйтэн, бусад нутгаар дундаж орчим байна. Хур тунадас Алтайн уулархаг нутгаар ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дундуур мөн гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ. Мөн нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна.

Салхи ихэнх хугацаанд 4 – 8 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 12 – 14 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16 – 18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундаж орчим байна. Хур тунадас Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсаар болон Хэнтийн нурууны зүүн талаар ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлээр, хоёрдугаар арав хоногийн дундуур болон сүүлээр  гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд 6 – 11 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундаж орчим байх бол хур тунадас нийт нутгаар ахиу байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд 7 – 12 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол хур тунадас нутгийн өмнөд хагаст ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр зарим газраар бага зэргийн цас орно.

Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 15–17 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Энэ сард агаарын дундаж температур Увсын өмнөд, Ховд болон Говь-Алтайн хойд, Завханы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн бусад нутгаар дундаж орчим байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг, Хэнтийн нурууны зүүн хэсгээр мөн Дорнод талын ихэнх нутгаар ахиу цас орно.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлээр, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр болон сарын сүүлээр  ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3 – 5°С–аар сэрүүснэ. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 15 – 17 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment