8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Ганзориг: Хөл хориог 14 хоног сунгах санал гараагүй

2020-11-25 15:48:38

Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөж, үргэлжлүүлэн Улсын Онцгой комисс хуралдлаа.

Тус хурлаар:

  • Халдварын нөхцөл байдал
  • Улаанбаатар болон орон нутагт хязгаарлалтад буй иргэдийг оршин суух газарт нь буцаах
  • Иргэдийг Ковид-19-ийн цар тахлаас сэргийлэх, хяналтын IT системийн талаар болон бусад асуудлаар хэлэлцэх аж.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Хөл хориог 14 хоног сунгах санал гараагүй. Энэ талаар яриагүй. Эрсдэлийн үнэлгээг маргааш хэлэлцэж, энэ долоо хоногийн сүүлээр тодорхой шийдвэр гаргана" гэж мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл