8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд өдөрт 725 эмч, эмнэлгийн мэргэжилтэн "COVID-19"-ийн шинжилгээ авч байна

2020-11-24 16:37:05

Нийслэлд "COVID-19"-ийн халдварын зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах 18 төв, сайн дурын иргэд шинжилгээнд хамрагдах 86 өрхийн эрүүл мэндийн төвд өдөрт 725 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 6000 ширхэг гар ариутгагчыг нийслэлийн нөөцөд авчээ.

Уг нөөцөөс нийслэлийн Эрүүл мэндийн газар нэг удаагийн хамгаалах өмсгөл, халад, амны хаалт, бээлий, гар ариутгагч болон бусад иж бүрдлийг харьяа эрүүл мэндийн байгууллагуудад тогтмол хуваарилан хүргэж байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл