8o
Улаанбаатар хот
mobile menu

Нутгийн 40 хувьд зуд болох эрсдэлтэй байна

2020-11-24 16:35:22

Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон, наймдугаар сарын 20-д гэхэд нутгийн 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу үнэлгээтэй байлаа.

11 дүгээр сарын 10-нд нийт нутгийн 10 гаруй хувьд цастай байсан бол 20-ны байдлаар нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ. 2020 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 40-өөд хувьд их (нэн их 6.0%, их 30,4%), 30 шахам хувьд нь (28.2%) дунд зэрэг эрсдэлтэй дүр зураг гарчээ.

Нутгийн 40 хувьд зуд болох эрсдэлтэй байна

Үүнээс Баянхонгор аймгийн нутагт зудын эрсдэл нэн их, Говь-Алтайн зүүн, Өвөрхангай, Дундговийн нутаг бүхэлдээ, Өмнөговь, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн зарим нутгаар эрсдэл их гэсэн зэрэглэлтэй гарлаа. Өөрөөр хэлбэл эдгээр нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл бүрдээд байна.

Өнгөрсөн зун гантай болон гандуу байсан Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймгуудын нутгаар өвс ургамлын ургалт муу, га-ийн ургац бага, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал тарга хүч дутуу авсан, усан хангамж хүрэлцээгүй, отор нүүдэл хийж туйлдсан, өвс тэжээлийн нөөц хүрэлцээ муу, зах зээлийн үнэ өндөр байгаа нь зудын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл