8o
Улаанбаатар хот
mobile menu

Бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа хэрхэн явагдах вэ?

2020-11-24 10:29:20

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат “Бүх нийтийн  бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хангах түр журам батлах тухай”  тушаал гаргажээ.

Энэ журмаар, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах, Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахтай холбоотой авч хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээний талаарх харилцааг зохицуулсан байна.

Тухайлбал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт  шилжүүлсэн үед маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой өргөдөл, мэдээлэл, гомдол, хүсэлт болон албан бичгийг шуудангаар, эсхүл info@conscourt.gov.mn и-мэйл хаягаар хүлээн авна.

Мөн маргагч талууд Үндсэн хуулийн цэцийн дунд, их суудлын хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах хүсэлтээ info@conscourt.gov.mn и-мэйл хаягаар, эсвэл хариуцлагатай жижүүрийн 51-260109 дугаар утсаар холбогдож  заавал урьдчилан мэдэгдэнэ.

Түр журмаар, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг хэрхэн зохион байгуулахыг зохицуулсан байна. Тодруулбал, маргагч талууд Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцохдоо тусгайлан бэлтгэсэн өрөөнөөс зайнаас харилцах программыг ашиглан оролцоно.

Хуралдаанд нэг асуудлаар хоёр буюу хэд хэдэн иргэн  нийлж  эсвэл тусдаа  өргөдөл, мэдээлэл гаргасан бол тус бүр нэг иргэнийг  оролцуулахаар зохицуулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment