8o
Улаанбаатар хот
mobile menu

Дорноговь аймгийн Цагдаагаас зорчигч хайж байна

2020-11-21 21:17:04

Дорноговь аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар Covid-19-ийн халдвар авсан нийт 12 тохиолдол батлагдаад буй.

Үүнтэй холбоотойгоор Дорноговь аймгийн цагдаагийн газраас 2020 оны арваннэгдүгээр сарын 7-нд Улаанбаатар хотоос Сайншанд сумын чиглэлд приус 30 маркийн тээврийн хэрэгслээр зорчиж ирсэн иргэдийг Цагдаагийн газрын 7052102, 99862797, 99695157 дугаарын утсаар холбогдохыг хүслээ.  Мөн энэ тухай мэдээллийг дээрх дугаарын утсаар авах аж.

Хайж буй зорчигч нь 20-25 орчим настай, 170-180 см өндөртэй, хар өнгийн хүрэмтэй, хар бараан өнгийн жинсэн өмдтэй, 2020 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдрийн 17. 47 цагийн  орчимд Сайншанд суманд 58-60 УНС улсын дугаартай саарал өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслээс Сайншанд сумын Төмөр замын төв замын урд зам дагуу буусан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хөл хориог дахин 14 хоног сунгах нь зөв үү

Нийт санал өгсөн: 25