8o
Улаанбаатар хот
mobile menu

Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэдэд хүргэх анхааруулга

2020-11-21 15:27:00

 

  1. Хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байх.
  2. Хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаар гэрээсээ гарсан бол 1 цагийн дотор гэртээ буцаж ирнэ. Зөвхөн гэр бүлийн нэг гишүүн ойролцоох хүнсний дэлгүүрээс хүнсээ худалдаж авна.
  3. Хүнсний дэлгүүр эмийн сангаар үйлчлүүлэхдээ хүн хооронд 1.5-2 метрийн зай барина.
  4. Иргэд зорчих үедээ иргэний цахим үнэмлэхээ биедээ заавал авч явна.
  5. Хөл хорионы хугацаанд зөвхөн ажиллах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн тухайн өдрийн ээлжийн хуваарьтай иргэд алба, амины автомашин, нийтийн тээврээр өглөөний 07.00-10.00, оройн 17.00-20.00 цагт зорчино.
  6. Бусад иргэдийн автомашины болон явган хөдөлгөөнийг 24 цагийн турш хориглосон болно.
  • Нийслэлийн онцгой комиссоос иргэний цахим үнэмлэх, QR системд тулгуурлан иргэдийн хөдөлгөөн, автомашины хөдөлгөөнд хяналт тавьж ажиллана.
  • Энэ мэдээллийг ойр орчны болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст түгээнэ үү.

Коронавирусийн халдвартай холбоотой зөвлөгөө, мэдээллийг 119 дугаарын утаснаас авна уу

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хөл хориог дахин 14 хоног сунгах нь зөв үү

Нийт санал өгсөн: 25