8o
Улаанбаатар хот
mobile menu

25 настай эмэгтэй онц хэрцгийгээр амиа алдлаа

2020-11-21 15:23:25

 

Энэ сарын 19-ний өдөр 25 настай эмэгтэй нөхрийнхөө гарт хэрцгийгээр амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумын харьяат, 29 настай иргэн Т гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрийгээ найман удаа хутгалж, амь насыг нь хороосон байна. 

Хэргийн тухай дуудлагыг хохирогч эмэгтэй амь насаа алдахаасаа өмнө өөрөө өгсөн гэх ба “Хүн хутгалаад байна” хэмээн цагдаад мэдэгджээ. Гэвч хохирогч олон тооны хутганы шарх авсан байсан тул өвчнөө даалгүй амьсгал хураасан байна. Цагдаа нар хэргийн газрын үзлэгээр хоёр ширхэг хутга илрүүлэн хурааж, хохирогчийн нөхөр болох Т-г сэжигтнээр саатуулан, шалгаж эхэлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
монгол иргэн
Ийм шийдсэн алуурчинг төр бүх насаар нь "тэжээх" л үлдэж дээ. Элбэгдоржийн санаачилсан хууль шүү дээ. Талийгаач ямар их шаналаа бол.
2020/11/27 203.23.49.216