8o
Улаанбаатар хот
mobile menu

Мах нийлүүлдэг захын ажиллах хуваарийг эргэж харна

2020-11-20 14:30:00

"Хүчит шонхор" захад махны нийлүүлэлт хэвийн, үнэ тогтвортой байна хэмээн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ. 

Харин 10.00 цагаас хөдөлгөөн хорьж байгаатай холбогдуулан зарим захууд дээрх цагт хааж байгаа. Тиймээс энэ хүртэл хүний хөдөлгөөн их байгаа нь эрсдэл үүсгэж магадгүй гэж байцаагчид үзжээ.

Иймд тус газраас махны нийлүүлэлт хийж байгаа томоохон захуудыг хаахгүй байх, нийлүүлэлтийн цагийн тухай саналыг өчигдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлээд байгаа аж. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл