8o
Улаанбаатар хот
mobile menu

14 давхрын тагтан дээр түгжигдсэн нэг настай охиныг аварчээ

2020-11-20 12:00:00

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто таун” хотхоны 14 давхарт “бага насны хүүхэд тагтан дээр ганцаараа байна. Хаалга нь түгжигдсэн орж чадахгүй байгаа” гэх дуудлага өчигдөр өдрийн 13:41 цагт Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан тус хотхонд очиход иргэн М-ийн нэг настай охин тагтан дээрээ түгжигдсэн байдалтай байжээ. Алба хаагчид цонхоор нэвтрэн орж, хаалгыг онгойлгон охиныг авран ээжид нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Тагтныхаа хаалгыг онгойлгоод хүүхдээ авчихдаггүй ямар гээч ээж вэ тэр? Цонхоор нь орж хүүхдийг авартал нь юу хийж байдаг байнаа.
2020/11/20 66.181.183.222
  • Recent
  • Most Read
  • Most Comment