8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ХҮН АМЫН ТӨВЛӨРЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫГ ШАТ ДАРААТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2020-11-19 20:30:29

Эрдэнэт үйлдвэр 12 нас хүртэлх хүүхэдтэй ээжүүд, өрх толгойлсон аавууд, цахимаар ажиллах ажилтнууд, нийгмийн цехүүдийн ажилчид гээд нийтдээ 1230 хүнд цалинтай чөлөө олгоод байна.

  Үйлдвэрлэл тасралтгүй үйл ажиллагаатай учир ажилчдын автобусны тоог нэмж, нийт 34 автобусаар үйлчилж байна. Нэг автобусанд тодорхой тоо заасан учир төдий хэмжээний ажилчид автобусандаа суух боломжтой юм.

  Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн ажилчдаас тусгаарлалтад 28 хүн байна. Эдгээр нь голомтын бүсэд ажиллаж байгаад ирсэн хүмүүс юм. Түүнчлэн 12 хүнийг дам хавьталд орсон байж болзошгүй гэдэг үүднээс гэр, гэрт нь тусгаарлаад байна.

 Төмөр замтай уялдаа холбоотой ажилладаг Тээвэр ложистикийн төвийн бүх ажилчид шинжилгээнд хамрагдаж, хариу сөрөг гарсан байна. Эрдэнэт үйлдвэр бүх ажилчдаа шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ.

  Үйлдвэрлэлийн дүүрэгт халдваргүйтгэл хамгаалалтын аюулгүй бүс байгуулах тухай Ерөнхий захирлын тушаал гарч байна. Тушаалын дагуу үйлдвэрлэлийн бүсийг 4 бүсэд хуваажээ. Бүс тус бүрт автобус унааны шинэчилсэн маршрут гаргаад байна. Тушаалын хэрэгжилт маргааш өглөөнөөс эхлэнэ гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх аймгийн Онцгой комиссын хурлын үеэр мэдээллээ.

  Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд Ерөнхий захиргааны 2-р байранд ажилладаг 227 хүнд ажлаас нь цалинтай чөлөө олгож, зайлшгүй чухал ажилтай 47 ажилтан өнөөдөр ажиллажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хөл хориог дахин 14 хоног сунгах нь зөв үү

Нийт санал өгсөн: 25