Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул өнөөдрөөс гурван хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ.
Тодруулбал, БЗД-ийн 4, 9, 26 дугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоох тухай дүүргийн Засаг даргын захирамж гарсан байна. Энэ хүрээнд тухайн хороодын замын хөдөлгөөнийг хаажээ.