8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван иргэнд хариуцлага тооцлоо

2020-11-18 12:00:00

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдрийн байдлаар 45 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 25 дуудлага бүртгэгдэж, зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтсэн байна. 

Мөн нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцоод байгаа аж.  

Жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, сахилга баттай хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл