8o
Улаанбаатар хот
mobile menu

“Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо ”АЙЛ ХҮНИЙ АМЬ НЭГ, СААХАЛТ АЙЛЫН САНАА НЭГ" аяныг үндэсний хэмжээнд эхлүүллээ

2020-11-18 09:58:00

Нийслэл болон 21 аймгийн салбаруудаараа дамжуулан COVID-19 цар тахлын нөхцөл байдалд хоол хүнс, орон байр, аюулгүй байдлын маш хүнд нөхцөлд буй өрх гэр, хүүхэд, эмэгтэйчүүдийн тоон мэдээлэл цуглуулахад 30,000 орчим хүүхэд, эмэгтэйчүүдэд хоол хүнс, эрүүл мэндийн хамгаалах хэрэгсэл, орон байрны тусламж яаралтай хэрэгтэй байгаа нь тогтоогдсон байна.

Аянд иргэн бүр нэгдэх нээлттэй бөгөөд аянд нэгдсэн хэн бүхэн өөрт байгаа хүнснээсээ хүнсний хомсдолтой байгаа зорилтот бүлэг бүхий гэр бүл, нөхцөл байдал хүнд байгаа хөршдөө илүүчлэхээс гадна тэдэнд түлш, дулаан хувцас, тусламж зөвлөгөө өгөх зэрэг бүх талаар анхаарал хандуулан туслахад болох юм. Тусламж хэрэгтэй зорилтот бүлгийг анзаарч, хүрч ажиллаж, цаашлаад зохих газарт мэдэгдсэнээр гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг үл хайхрахаас эхлээд элдэв төрлийн хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх, хаалганы цаана үйлдэгдэх аливаа гэмт хэргийг бууруулах, иргэд, зорилтот бүлгийнхэн цар тахлыг хохирол багатай даван туулах гээд олон эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэн, тус аяныг эхлүүлж байна.

Хичээцгээе! Нэгдэцгээе!

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл