8o
Улаанбаатар хот
mobile menu

Жирэмсэн болон хөхүүл эхэд өгөх ЗӨВЛӨМЖ

2020-11-17 14:40:00

COVID-19-ийн үед жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөгөөг өгч байна. 

Үүнд:

  • Коронавируст халдварын талаар үнэн зөв мэдээлэлтэй байх,
  • Эмчийн хяналтад байх,
  • Амны хаалт зүүх,
  • Хүнтэй 1-1.5 метрийн зайнаас харьцах,
  • Тайван стрессгүй, ядрахгүй байх,
  • Сайн унтаж амрах,
  • Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх,
  • Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх,
  • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух,
  • Гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх,
  • Хүүхдээ асрах, хөхүүлэхээс өмнө гараа заавал угаах,
  • Ханиаж найтаалгахдаа ариун цэврийн цаас хэрэглэх эсвэл тохой руу найтаах,
  • Гэрээ 2 цаг тутам агааржуулах,

Гэр бүлийн гишүүдэд:

  • Хөхүүл, жирэмсэн эмэгтэйн нөхөр, гэр бүлийн гишүүд анхаарал халамж байнга тавьж, шим тэжээлтэй хоол унд өгөх,
  • Хүүхдийг үнсэхгүй байх,
  • Хүүхдийн хэрэглэлийг сайтар угааж цэвэрлэх,
  • Гэрээ 2 цаг тутам агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх,
  • Өрх гэрийн гишүүд аяга, таваг, халбагаа солихгүй байх,
  • Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэлийг угааж индүүдэх,
  • Ариун цэврийн өрөө, суултуурыг халдваргүйтгэлийн бодистой уусмалаар угааж цэвэрлэх,
  • Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг ЭМЯ-наас зөвлөж байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл