8o
Улаанбаатар хот
mobile menu

Ковидтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 дугаарт 1937 дуудлага ирсэн байна

2020-11-17 13:35:59

Хоногийн мэдээ: Ковидтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 дугаарт 1937 дуудлага ирсэн байна.
Та бүхэн ковид-19-той холбоотой зөвлөгөө, мэдээллийг 24 цагийн турш үнэ төлбөргүй 119 дугаарт холбогдон мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой шүүЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2020.11.16-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

Амралтын өдөр Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 3341 дуудлага ирснээс 690 нь яаралтай тусламж, 2487 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.

ЭХЭМҮТ-д 33 хүүхэд шинээр мэндэлжээ. Амралтын өдөр яаралтай 38 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 135 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.

Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!




Эх сурвалж: ЭМЯ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл