8o
Улаанбаатар хот
mobile menu

Дархан хотод коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрлээ

2020-11-17 10:31:17

Дархан-Уул аймагт Сэлэнгэ аймгийн иргэний дам хавьтлын гэх 583 иргэнд түргэвчилсэн PCR шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр нэг сэжигтэй тохиолдол өнгөрсөн шөнө илэрсэн байна. Хариуг баталгаажуулахаар ХӨСҮТ-рүү сорьц илгээгээд байгаа аж. Уг нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр 06:00 цагаас эхлэн 24 цагийн хугацаанд бүрэн зогсолт хийхээр болж, хөдөлгөөнийг хорилоо.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр "Дархан-Уул, Сэлэнгэ аймаг зорчих хөдөлгөөн нягт байдаг. Тиймээс өнгөрсөн хоногуудад халдваргүйжүүлэх арга хэмжээг хийсэн. Гурав хоногт 10 мянган хүнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлээ. Нийт иргэдийн 50 хувийг тандалтад оруулахад түргэвчилсэн шинжилгээгээр нэг хүний хариу эерэг гарсан тул ХӨСҮТ рүү шинжилгээ хийлгэсэн. Тухайн хүний ойрын хавьтал 60 гаруй хүнийг тусгаарлаж, дахин шинжилгээ хийхээр болж, бүх нийтийн тэг зогсолтыг 24 цаг хийхээр боллоо.

Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан ч эцсийн хариу PCR шинжилгээгээр баталгаажна. Дархан-Уул аймгийн иргэдийг бүрэн шинжилгээнд оруулахаар ажиллаж байгаа" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл