8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэлнэ

2020-11-17 10:28:20

Улсын онцгой комиссын ээлжит шуурхай хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, явцын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, хуралдааны дараа комиссын гишүүд мэдээлэл өглөө. 

Эмзэг бүлгийн иргэдэд хүргэх хүнсний талон, халамжийн тухайд өнөөдрийн байдлаар 242 мянган хүнд 4.8 тэрбум төгрөгийн хүнсний талон /том хүнд 32 мянга, хүүхэд 8,000/ олгосон байна.

Мөн халамжийн мөнгийг иргэдийн данс руу нь шилжүүлсэн бөгөөд өнөөдрөөс  хүүхдийн 100 мянган төгрөгийг шилжүүлж эхэлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл