МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр МАХН-ын бага чуулганаар хэлэлцсэн асуудал, намын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан талаар мэдээлэл хийсэн юм. Намын дарга Н.Энхбаярыг АТГ-аас шалгаж байгаа ч хилийн хориг тавиагүй талаар өмнө нь мэдээлэлж байна. Өнгөрсөн Бямба гарагт Н.Энхбаяр дарга БНСУ руу ээлжит эмнэлгийн үзлэгт орохоор явсан талаар мэдээлэлсэн. МАХн-ын дарга Н.Энхбаярыг хэзээ ирэх талаар тодорхойгүй байсан. МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга “Энэ долоо хоногт буцаж ирэх болно” гэсэн хариултыг хэллээ.
Б.Тулга: Н.Энхбаяр дарга энэ долоо хоногт буцаж ирнэ
2016-03-28 15:04:00