8o
Улаанбаатар хот
mobile menu

Дарга нарт дархан цаазтай ууланд дархлагдаг бол иргэдэд дархан цаазтай уул хаалттай

2020-11-03 15:30:00

Улсын нийслэл Улаанбаатар хотын минь урд зүгт сүндэрлэх Дархан цаазат Богд уулаа. Нийслэлчүүд төдийгүй Монгол түмэн үеийн үед сүслэн дээдэлж цай сүүнийхээ дээжийг өргөсөөр ирсэн билээ. Их хотын иргэд гэр бүл найз нөхдөөрөө амралтын өдрөөр Богд ууландаа алхах, салхилах нь их болсон. Жирийн иргэдийн хувьд Богд ууланд очих боломжтой ганцхан ам байдаг. Харин бусад амнуудыг  тойруулан барилга байгууламж барьж хашаа хатгасан байдаг тул иргэдэд хаалттай байдаг. Гэвч жирийн иргэдийн очдог ганц амыг нэгэн эрх дархтай овжин дарга олж харсан бололтой. 

Учир нь ганц очих боломжтой амыг хааж торон хашаа хатгаж, хураамж  авч нэвтрүүлж байгаа тухай нэгэн иргэн цахим хуудсандаа нийтэлжээ.

 Ийнхүү Аз жаргалтай Улаанбаатар хотын иргэд  Богд уулынхаа хормойд очиж 3-4 цагийг алхаж, салхилаж өнгөрөөдөг байсан ч татаас төлж орохоор болжээ. Дарга нар дархан цаазтай ууланд дархлагдаг бол иргэдэд дархан цаазтай уул хаалттай.

Ямартай ч энэхүү асуудлын талаар бид эргэн сурвалжлах болно.

Сэтгүүлч:Д.Дорждэрэм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment