8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Ёндон хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр болох 10.700.000 төгрөгийг "Монголросцветмет” нэгдлийн данс руу шилжүүлжээ

2020-11-03 15:10:00

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монголросцветмет” нэгдлийн Үйлдвэр эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байх үедээ "Гёте" сургуульд сурдаг хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр болох 10.7 сая төгрөгийг төлүүлсэн нь олон нийтэд ил болсон. 

Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийг дуудаж энэ талаар мэдээлэл авсан бөгөөд ингэснээр байгууллагаар төлүүлсэн сургалтын төлбөрийг Г.Ёндон сайдаар буцаан төлүүлэхээр болсон юм. Энэ үеэр Засгийн газрын тэргүүн цаашид төрийн өмчит байгууллагууд төсвөөс давсан цалин, урамшуулал авч болохгүй гэдгийг хатуу анхааруулж, энэ мэт асуудлыг эмх цэгцэнд нь оруулахыг үүрэг болгосон байна.

Тэгвэл Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд , мөнгөө буцаан төлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment