Өчигдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 2-ны 20:00 цагийн орчимд Холбооны нийслэл Вена хотын төвийн дүүрэгт байрлалтай сүмийн ойролцоо дэлбэрэлт, буудалцаан болж олон хүн бэртэж, нас барсан ноцтой халдлага болов. Тиймээс хотын төвөөр зорчихгүй байхыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулж байгаа тул Вена хотод оршин суудаг иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Мөн буудалцаан болсонтой холбоотойгоор автобус, метроны буудлаас хол байх, халдлагатай холбоотой зураг видео шэйр хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас Иргэдэд анхааруулжээ.
Вена хотын иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна
2020-11-03 11:25:00