Хөрш ОХУ-д халдварын тохиолдол эрс нэмэгдсэнээс манай улс Алтанбулаг, Цагааннуур, Бороо боомтыг тодорхойгүй хугацаагаар хаагаад байгаа юм. Манай орны хувьд хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед ханиад томуу, томуу төст өвчний дэгдэгт идэвхэждэг. Иймд БСШУЯ-оны сайдын тушаалаар ЕБС-ан сурагчдын амралтыг 2020.12.21-нээс эхлүүлж 40 хоног амраах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрт ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэдгийг БСШУЯ-аас мэдэгдэв.
Залруулга: Сурагчдын өвлийн амралтад өөрчлөлт орохгүй
2020-11-03 14:50:00