Төрийн ордонд
09:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
ГХЯ-нд
10:00 цагт Гадаад харилцааны сайд Н.Энхтайван сэтгүүлчидтэй уулзана.
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд
10:30 цагт нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний “Umoney” картыг утсаар цэнэглэх боломжтой болсон талаар мэдээлэл хийнэ.
ЭМЯ-нд
11:00 цагт коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлэл хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Иргэдийн шударга шүүх ТББ-аас Үндсэн хуулийн дугуйлан нээсэн тухай мэдээлэл хийнэ.
Төрийн ордонд
14:00 цагт "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний эрх зүйн орчны шинэчлэл" гурван талт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, гадаадаас ажиллах хүч авч байгаа болон гадаадад ажиллах хүч гаргаж байгаа ажил олгогчид оролцоно.
“The Corporate Hotel and Convention Centre”-т
14:00 цагт УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням нарын хамтран зохион байгуулж буй "Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх нь” хэлэлцүүлэг болно.
Спортын төв ордонд
14:30 цагт 30 орчим сургуулийн 1,500 оюутан оролцсон Монголын оюутны спортын V наадмын нээлтийн ёслол болно.