8o
Улаанбаатар хот
mobile menu

Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг буцааж төлжээ

2020-10-30 09:56:29

Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нь хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өөрийн ажиллаж байсан “Монголросцветмет” ТӨҮГ-аас төлүүлж байсан баримт ил болж олны шүүмжлэлд өртсөн. Тодруулбал, Тэрбээр 2019 онд тус байгууллагад ажиллаж байхдаа хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн байдаг. Тус мэдээлэл цацагдсаны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдаанаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлтэй уулзаж сургалтын төлбөрийг Г.Ёндон сайдаар буцаан төлүүлэх чиглэл өгсөн. Тус чиглэлийн дагуу Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд  Г.Ёндон хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг буцааж төлсөн байна. 

Г.Ёндон сайд нь Засгийн газарт ажиллахаасаа өмнө уг үйлдлийг хийсэн учраас хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзэж буй бололтой. Цаашид сайд нар болон төрийн компанийн захирлууд хувийн шинж чанартай ажилд төрийн мөнгийг зарцуулахгүй байх чиглэлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг өгч, сануулжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Тулга
Зөв байна, төлүүлсэн нь маш зөв. Одоо бүх ингэж төлүүлсэн дарга нар сайн дураараа өөрсдөө уучлалт гуйгаад буцаасан нь дээрээ. Нэр хугарахаас яс хугар гэдэг. Улсын компаниудад ийм тохиолдол зөндөө бий.
2020/11/01 64.119.16.136
Зочин
Компани ашигтай ажиллажээ. Иймд зохих журмын дагуу л урамшлаа авсан байна. Яагаад буцааж төлөх болов. Удирдлагын урамшлыг нийт компанид ашигтай нь холбож өгөхөө больж байгаа юм уу.
2020/10/31 66.181.188.130
зочин
Ингээд л боллоо юу.Уул нь ёс суртахуунтай,ёс зүйтэй хүнээр төрөө бариулмаар юм.Иймэрхүү бэртэгчин,хулгайч, цадиггүй.нөхдийг төрөөс цэвэрлэмээр байна
2020/10/31 103.229.120.183
P
Estoi ichij uhmeer
2020/10/31 67.161.146.209
Иргэн
Зөвөө төлөх ёстой.нэр нь хэвтэхдээ хөөрхий эргүү авгайн зөвлөж байгаагүй юмуу хүний хань боллоо аягүй бол шаардаж гарсан байх даа шунал гэж. Төлөх чадвартай л байсан байна шүү дээ.нэр хугарахаар яс ..
2020/10/31 192.82.67.234
Цэцэгмаа
Авгай нь гэж хүн үүнийг зогсоох ёстой шүү дээ эхнэр л үгэлсэн байхдаа хөөрхий
2020/10/31 64.119.24.60
Зочин
Ийм дарга нар зөндөө байгаа даа. Илэрсэн нь л энэ болохоос
2020/10/30 122.201.31.218
ман гишүүн
дараачын ээлж хоолондоо орохоор өлссөн барс Хүүкийг тойрон шалж бна
2020/10/30 103.212.119.16
Zochin
Zuv
2020/10/30 150.129.141.78
Baatar
Uuruu 100 saya-iin hadgalamjtai baij tulburuu tuluulj baisan gedeg ni l yos zuigui uildel gej haragdaj baina daa
2020/10/30 66.181.182.144
  • Recent
  • Most Read
  • Most Comment