8o
Улаанбаатар хот
mobile menu

“Нүүдэлчин майнинг” ХХК насанд хүрээгүй хүүхэд хөдөлмөрийн гэрээгүй ажиллуулж байжээ

2020-10-29 12:23:03

НМХГ-аас иргэнээс ирүүлсэн Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороонд шинээр барилгын ажил явагдаж, насанд хүрээгүй хүүхэд хөдөлмөрийн гэрээгүй ажиллуулж, цалин хөлс өгөхгүй байгааг шалгуулах гэсэн гомдлын дагуу уг барилгын гадна фасадны туслан гүйцэтгэгч “Нүүдэлчин майнинг” ХХК-д хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг зөрчсөн зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3 дахь заалтад заасны дагуу шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүргүүлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл