8o
Улаанбаатар хот
mobile menu

Унадаг дугуйн парад энэ сарын 31-нд болно

2020-10-29 10:11:48

Нийслэл хот үүсэж байгуулагдсаны 381 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Спортын хороо, Монголын дугуйн холбоо хамтран Нийслэлийн Засаг даргын 2020 оны оны А/1096 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Дугуйн өдөр”-ийн үйл ажиллагааг 2020 оны энэ сарын 31-ний өдөр дугуйн парад, тэмцээнийг  зохион байгуулах гэж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох, биеийн тамир, спортыг хөгжүүлж, иргэдэд эрүүл аж төрөх дадал, хэвшил олгох зорилтын хүрээнд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд унадаг дугуйн ач холбогдлыг сурталчлан таниулах, бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулахад онцгой ач холбогдолтой юм.

Дугуйн парад нь маршрутын дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганаас гараанд гаргаж “Дүнжингарав худалдааны төвийн урд зам - Улиастай гүүрний дугуйн шинэ зам - Маршалын гүүрний уулзвар – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” гэсэн чиглэлээр зохион байгуулна.

Дугуйн параданд 16 нас хүрсэн ба түүнээс дээш бүх насны дугуй унах чадвартай, бусад дугуйчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр оролцож чадах эрэгтэй, эмэгтэй залуучууд, насанд хүрэгчид оролцоно.

Оролцогч нь моторт болон зайгаар ажилладаг дугуйгаар оролцож болохгүй бөгөөд бусад төрлийн дугуйгаар оролцож болно. Мөн дугуйн тормос, бусад эд ангиуд нь бүрэн ажиллагаатай байх шаардлагатай бөгөөд шаардлага хангаагүй дугуйтай оролцогчийг гараанд гаргахгүй ажээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment