8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэгдүгээр сараас хойш 80 гаруй улсаас 26,335 иргэнээ татан авжээ

2020-10-29 10:05:46

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны нэгдүгээр сараас аравдугаар сарын хугацаанд нийт 100 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаадын 80 гаруй улсаас 19,754, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,581 буюу нийт 26,335 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулаад байна.

Харин энэ аравдугаар сард 18 удаагийн нислэгээр 3,305 иргэнээ татан авжээ. Тодруулбал, 

  • Бага насны хүүхэдтэй 539,
  • Эрүүл мэндийн шалтгаантай 165,
  • Хөгжлийн бэрхшээлтэй 5,
  • Өндөр настан 203,
  • Жирэмсэн 44,
  • Бусад шалтгаантай 2,349 иргэн байгаа юм.

Харин ирэх арваннэгдүгээр сард 10 удаагийн нислэг үйлдэж, 1,980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Statistik
March saraas tootsoh yostoi bish yy. February duustal asuudal gaigyi bsn.
2020/10/29 202.70.34.70
  • Recent
  • Most Read
  • Most Comment