8o
Улаанбаатар хот
mobile menu

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 он дуустал сунгалаа

2020-10-28 13:55:19

Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгах Улсын Онцгой Комиссын саналыг Засгийн газар дэмжлээ. Өнөөдрийн байдлаар 99 удаа захиалгат нислэг үйлдэн гадаадын 80 гаруй улсаас 19,611, газраар 6581, нийт 26,192 иргэнийг авчраад байна. Эдгээрийн 12,465 нь эрэгтэй, 13,727 нь эмэгтэй юм.

Ирэх сард Сөүл хот руу зургаа, Токио хот руу хоёр, Алматы, Франкфурт хот руу тус бүр нэг удаа тусгай үүргийн нислэг үйлдэж  2,000 орчим иргэнээ авчрах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ХАРАЛГАН МАН
Өндөржүүлсэн бэлэн байдалд БАЙХ НЬ ЗӨВ. ЯАГААД ХЯТАДУУДЫГ БӨӨН БӨӨНӨӨР нь оруулаад бна аа !!!
2020/10/28 66.181.186.131