8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эмийг худалдан борлуулж байжээ

2020-10-27 15:01:24

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 01/75 дугаартай “Зах зээлд худалдаалагдаж буй хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд СБД-т үйл ажиллагаа явуулж буй эм хангамжийн байгууллагуудад хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Монгол улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй 1 нэрийн эм илрүүлж Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ тооцож иргэдийг эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment