8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2-7 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж, амиа алдсан харамсалтай явдал болжээ

2020-10-26 15:30:38

Гал түймэрт бага насны дөрвөн хүүхэд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.

Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Орбит”-ын ... дугаар гудамжинд таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага аравдугаар сарын 25-ны өдрийн 16:04 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиж 35 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт 7, 5 болон 2 настай гурван эрэгтэй, 6 настай нэг охин өртөж нас барсан тул цогцсыг гаргаж, тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Галын аюулаас сэргийлэх зөвлөмж:

  • Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
  • Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
  • Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах. 
  • Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хөл хориог дахин 14 хоног сунгах нь зөв үү

Нийт санал өгсөн: 15