МАХН-ынхан өнгөрсөн баасан гаригт хуралдаж ЭМС-ын сайдад Ц.Лхагвасүрэнг нэр дэвшүүлэхээр болсон байна. Ц.Лхагвасүрэнгийн нэрийг ойрын өдрүүдэд Ерөнхий сайдад хүргүүлэх гэнэ. Дашрамд дурдахад үүнтэй зэрэгцэн АН-ынхан ЭМС-ын сайдыг өөрсдөө авч, МАХН-ыг засгаас гаргах талаар ярилцаад эхэлсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Тэгэхээр ЭМС-ын сайдад АН, МАХН-ын хэн нь хүнээ томилох эсэх нь эргэлзээтэй байгаа юм.
ЭМС-ын сайдад Ц.Лхагвасүрэнг нэр дэвшүүллээ
2016-03-28 11:46:00