8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэг настай хүүг хойд эцэг нь зодож, амь насыг нь хохироожээ

2020-10-26 10:53:44

Энэ сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт хойд эцэг гэх Б нь 1 нас 5 сартай хүүгээ зодож хөнөөсөн харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, тухайн хэрэг гарсан өдөр хойд эцэг болох 33 настай Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дагавар хүүгээ саваа модоор шийтгэх нэрийдлээр зодсон байна. Олон цаг зодуулсан хүүгийн чих болон амнаас нь их хэмжээний цус гарсан байдалтай нас барсан байжээ.

Хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас цагдан хорих арга хэмжээ авсан ба дээрх хэргийг мөрдөн шалгаж өмнө нь хүчирхийлдэг байсан эсэхийг тогтоохоор тус аймгийн цагдаагийн байгууллага ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Баяр
Цаазын ялыг сэргээ.Элбэгдоржийн балгаас болж мөнч олон ялтанг үнэгүй хоол байраар олон жил халамжлах боллоо.
2020/10/27 202.126.90.121
зочин
Бид ийм л хүмүүс юм. Бидний зан авирт гүнзгий суусан болохоор яагаад ч арилгаж, тэмцэж чадахгүй байна. Үүнийгээ ойлговол харин засрах замдаа орж юуны магад
2020/10/27 203.91.115.253
Зочин
НЯЛХ БАЛЧИР ХҮҮХЭД ӨРӨВДӨХ СЭТГЭЛГҮЙ ХҮН БИШ НОВШИЙГ ӨӨРИЙГ НЬ БҮДҮҮН МОДООР ЦОХИОЧ ЯМАР БАЙДГЫГ БИEЭЭР НЬ МЭДРҮҮЛ
2020/10/27 43.242.243.121
  • Recent
  • Most Read
  • Most Comment