8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэлэнгэ, Дархан, Хэнтий, Баянхонгор аймгийн Засаг дарга нарын нэрс тодорлоо

2020-10-23 10:31:20

Орон нутгийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан ИТХ-д олонх болсон нам, эвслээс тухайн шатны засаг дарга, ИТХ-ын даргыг нэр дэвшүүлдэг хуулийн заалттай. Энэ дагуу аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүмүүсийн нэр тодорч эхэллээ.

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдан дөрвөн аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүнийг тодруулсан байна. Үүнд:

  • Сэлэнгэ аймгийн Засаг даргад одоогийн дарга Ш.Оргилыг
  • Дархан-Уул аймгийн Засаг даргад Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалыг
  • Хэнтий аймгийн Засаг даргад одоогийн дарга Ц.Идэрбатыг
  • Баянхонгор аймгийн Засаг даргад одоогийн дарга Д.Мөнхсайханыг тус тус нэр дэвшүүлэхээр тогтжээ.

Хуулийн дагуу эдгээр нэрсийг тухайн аймгуудын ИТХ-аас Ерөнхий сайдад хүргүүлнэ. Ерөнхий сайд Засаг даргыг томилох захирамж гарган батлах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
zuv
2020/10/25 51.195.5.186