8o
Улаанбаатар хот
mobile menu

Ш.Батхүүд 8 жилийн хорих ял оноож, Г.Алтанг цагаатгалаа

2020-10-23 09:52:41

 Энэ сарын 5-нд эхэлсэн  "Жаст"-ын Ш.Батхүү, "Алтжин" группын захирал Г.Алтан нарт холбогдох шүүх хурал 13 өдөр үргэлжсний эцэст өнөөдөр дууслаа. Шүүхээс Ш.Батхүүд 8 жилийн хорих ял оноож, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарын хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Г.Алтан, Э.Сүрэн нарыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. 

Хэргийг сануулбал, АТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгасан. Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг юм. 

Тодруулбал, тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шүүсэн билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл