8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэг хоногийн хугацаанд явган зорчигчид зам тавьж өгөөгүй 125 жолоочид хариуцлага тооцжээ

2020-10-20 12:33:38

Урд шөнө буюу аравдугаар сарын 00:28 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө, “Тумбааш” дэлгүүрийн урд замд Toyota corolla Axio маркийн автомашины жолооч нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөсөн зам тээврийн осол гарчээ.

Жолооч та бүхэн уулзвар гарц руу ойртон ирээд хурдаа хасаж уг гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй тул үүргээ биелүүлж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

Нэг хоногийн хугацаанд Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолоооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа  явган зорчигчид зогсож, зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн 125 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл