8o
Улаанбаатар хот
mobile menu

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 258 иргэн эх орондоо ирнэ

2020-10-19 15:28:21

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу зургаан удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэ дагуу дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1040 иргэнээ татан авсан байна.

Хуваарийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тав дахь тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас 10:40 цагт хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардах юм.

Тус онгоцоор 258 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-18, өндөр настан-3, эрүүл мэндийн шалтгаантай-7, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-230 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Монголика, Дрийм зочид буудал болон Сод-Эра эмнэлэгт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment