8o
Улаанбаатар хот
mobile menu

“1800-0119” дуудлагын төвд давхардсан тоогоор 42806 иргэн ханджээ

2020-10-19 09:46:12

УОК, ЭМЯ, ГХЯ-аас хамтран зохион байгуулдаг COVID-19-ийн талаар хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа оролцож “1800-0119” дуудлагын төвийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө.
Тэрээр Нийслэл болон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, тусгай мэргэжлийн төв болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдээр үйлчлүүлэх иргэдэд өглөө эрт эмнэлэгт ирж үзлэгийн цаг авах гэж урт дараалал үүсгэх, чирэгдүүлэх, давтан олон удаа ирэх зэрэг хүндрэлийг арилгах, төрийн үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх үзлэгийн цагийг утсаар товлох үйл ажиллагааг нэгдсэн удирдлага арга зүйгээр ханган, “1800-0119 дуудлагын төв” -ийг 2020 оны 9-р сарын 01-ний өдрөөс ЭМХТ-ийг түшиглэн зохион байгуулан ажиллаж байна.

Дуудлагын төвд тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байсан дадлага, туршлагатай 30 цахим бүртгэгч ажлын өдрүүдэд 07.00-21.00, амралтын өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байна.
Эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх үзлэгийн цагийг утсаар товлох үйлчилгээнд хэрэглэгдэж буй е-1пеаИ1п программд тухайн иргэний хэзээ, хаана, аль эмнэлэгт, хэн эмчид үзүүлж, ямар шинжилгээ өгч байсан түүх, эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээлэл нь харагдах бөгөөд эрүүл мэндийн байгууллагын хувьд аль эмнэлэгт, ямар кабинетэд хэзээ боломжит сул цаг байгааг харж болохоос гадна тухайн иргэний хүсэлтээр өмнө нь авсан үзлэгийн цагийг цуцлах, шилжүүлэх зэрэг үйлчилгээг мөн үзүүлж байна.

Тус “1800-0119” дуудлагын төв нь байгуулагдсан цагаас хойш өнөөдөр (2020 оны 10-р сарын 13-ны)-ийн байдлаар үйлчилсэн дуудлагыг авч үзвэл:
Нийт дуудлага-42806 Үүнээс:
-Амжилттай дуудлага-36446 (85,1%)
-Завгүй дуудлага-1014 (2,36%)
-Хариу өгөөгүй дуудлага -1807 (4,2%)
-Амжилтгүй дуудлага -3568 (8,4%) эзэлж байна гэсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл