8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвс, тэжээлийн нөөц бэлтгэхэд шаардагдах 960 сая төгрөгийг гаргана

2020-10-16 15:36:58

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2020.10.14/ зуншлага муу байсан Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах тэрбум 960 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Аймаг дундын отрын бүс нутаг болох Завхан аймгийн Бага хайрхан, Увс аймгийн Ачит нуур, Говьсүмбэр аймгийн Малх, Булган аймгийн Чилэн, Хэнтий аймгийн Хэрлэн-Баян-Улаан, Говь-Алтай аймгийн Аргалант, Ховд аймгийн Баяннуруунд ногоон тэжээл, хивэг нөөцлөхөд шаардлагатай 400 гаруй сая төгрөгийг мөн нөөц сангаас гаргах юм.

Түүнчлэн Ковид-19 цар тахалтай тэмцэх, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаа эмч, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, мэргэжлийн хяналтын албан хаагч, байцаагч, “МИАТ” компанийн нисэх багийн гишүүдийн байрны зардал, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймагт болсон байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох, нийслэл хот, нэр бүхий аймгуудын Үндэсний аврах бригад, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагад ариутгал, халдваргүйтгэлийн автомашин, бусад техник хэрэгсэл, ариутгалын бодис нийлүүлэх, орон гэргүй болсон иргэдэд Улсын нөөцөөс гэр олгох, олгосон бараа, материалыг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 3 тэрбум 800 гаруй сая төгрөгийг нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment