8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдан хорих 423-р ангиас хоригдол оргожээ

2020-10-16 14:32:07

Өчигдөр буюу 10-р сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт зам засварын ажил хийж байсан хоригдол 33 настай Э нь оргожээ. Тэрээр Өвөрхангай аймаг дахь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 423-р ангид ял эдэлж байсан.

Гэрээний дагуу Говь-Алтай аймагт зам засварын ажил хийж байх үеээрээ оргосон байна.

Түүний оргосон цагийг ойролцоогоор 16.00 цаг орчимд барагцаалж байгаа бөгөөд цагдаа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид эрэн хайж байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл