8o
Улаанбаатар хот
mobile menu

Фитнесээр хичээллэх нь стресс бууруулдаг

2020-10-16 11:34:35

Фитнесийг эрүүл мэндийн спорт гэж тодорхойлж болно. Фитнесээр хэдэн ч насны, ямар ч хүн хичээллэх боломжтой. Фитнест явах нь хөдөлгөөний дутагдал, хэт таргалалтаас сэргийлж, эрүүл байж, өв тэгш биетэй болоход нөлөөлдөг. Түүнчлэн стресс тайлах маш том ач холбогдолтой. Фитнест тогтмол яваад ирэхээр чөлөөт цагийн шинэ хоббитой болж, шинэ хүрээлэлд орж, шинэ найзуудтай болж эхэлдэг.

Хүмүүс ихэвчлэн фитнесээр хичээллээд л шууд гоё биетэй болох юм шиг боддог. Эсвэл зөвхөн фитнес, аэробикт яваад л турна гэж мөрөөддөг. Дасгал хөдөлгөөн хийхийн хажуугаар эрүүл, зөв хооллож байж зорилгодоо хүрнэ. Хамгийн гол нь тууштай байх хэрэгтэй. Үр дүнгээ мэдрэхгүйгээр бууж өгөх нь мөнгөө зүгээр л салхинд хийсгэж байгаа хэрэг.

Хэрэв Та Фитнест яаж явах аргаа олохгүй байгаа бол олон улсын сүлжээ фитнес Gold’s Gym-д хандаарай. Салбартаа 55-н жилийн түүх, 700 гаруй салбараараа тэргүүлэгч GOLD'S GYM фитнесийн туршлагатай багш, дасгалжуулагч нар зөв хичээллэх техникийг  танд зааж өгнө. Анхнаасаа зөв арга барилаар хичээллэх нь богино хугацаанд бага ч гэсэн үр дүн гаргаж, өөртөө урамших боломж юм.

Түүнчлэн Golds’s Gym фитнес нь ХХБ-тай хамтран үйлчлүүлэгч нартаа үнийн таатай нөхцөлийг санал болгож байгаа бөгөөд 15 хувь хөнгөлөлттэй буюу 165,000 төгрөг буюу 50 хувь хүртэлх хямдралтай үнээр явах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7711-1111 утсанд хандаарай.

Дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа хэвшил болгож, эрүүл мэнддээ хөрөнгө оруулаарай.

Facebook:  Gold's Gym Ulaanbaatar 

Website: http://www.goldsgym.mn/  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хөл хориог дахин 14 хоног сунгах нь зөв үү

Нийт санал өгсөн: 25