8o
Улаанбаатар хот
mobile menu

Арилжааны банкууд өнөөдрөөс ипотекийн зээлийг зургаан хувийн хүүтэй олгож эхэллээ

2020-10-16 10:56:24

 

Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгон бууруулахаар ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр Барилга, хот байгуулалтын сайд Б. Мөнхбаатар ипотекийн зээлийг зургаан хувийн хүүтэй олгож эхэлж байгаа талаар мэдэгдлээ.

Зээлийн хүүг 8-аас 6 хувь болгон бууруулснаар өрхийн орлого нь 1 сая төгрөгт хүрсэн өрхүүд энэ зээлийг авах нөхцөл бүрдсэн байна. Гэр хорооллын иргэдэд зээл авах боломж олгох зорилгоор ийнхүү хүүг 2 нэгжээр буулгаж байгаа бол найман хувиар зээл авсан иргэдийн хүүг зургаан хувьд шилжүүлэх боломжгүйг Төв банк мэдэгдэж байгаа юм.6 хувийн зээл олгохдоо хамтран зээлдэгч шаардахгүй гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл