8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн замыг 2022 онд хатуу хучилттай болгоно

2020-10-07 13:05:39

Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км хатуу хучилттай замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар батлав.

Азийн хөгжлийн банкны зээлээр Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлд 189.7 км хатуу хучилттай автозам тавихаар төлөвлөж Ховд-Өлгий чиглэлийн 163.9 км-ийг нь 2019 онд ашиглалтад оруулсан.

Үлдэх 25.8 км буюу Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн замыг 2022 онд дуусгахаар ажиллаж байна. Ингэснээр БНХАУ-тай хил залгаа Булган боомтоос ОХУ-тай хил залгаа Улаанбайшинтын боомт хүртэлх 746 км зам бүхэлдээ хатуу хучилттай болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment