8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт 13 градус дулаан

2020-10-07 09:09:51

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

2020 оны 10 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 1-6 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс  нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment