8o
Улаанбаатар хот
mobile menu

Хан-Уул дүүргийн хоёр байршилд өнөөдрөөс эхлэн 10 хоног хаагдах замын зураглал

2020-10-01 12:24:57

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг Хан-Уул, Яармаг шинэ дэд төвд шилжүүлэн байршуулах болсонтой холбогдуулан ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 1.7 км авто зам”-ын барилгын ажлын хүрээнд дараах замуудын хөдөлгөөнийг хаахаар болсон байна. Үүнд:

  1. Нүхтийн замаас Хан-Уул дүүрэг 4 дүгээр хорооны нэгдсэн эмнэлэг хүртлэх 712 у/м
  2. Наадамчдын гудамжнаас Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг хүртлэх 280 у/м авто замыг 2020 оны 10 дугаар сарын 1-11-ний өдрийг хүртлэх хугацаанд хаана.

Энэ үеэр цементээр бэхжүүлсэн суурь болон өнгө хучилтын ажлыг хийх тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн тус хугацаанд зураглалын дагуу түр замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ХОТЫН ДАРГА нарт
ЮУНЫ НҮХТИЙН ЗАМ, ТА нар жирийн ИРГЭД амьдардаг ОРБИТ, ТАХИЛТ, НАЙРАМДАЛ чиглэлийн замын засварт анхаараач. НҮХЖилТЭНД нэрвэгдсэн энэ чиглэлийн автозамаар явах аргагүй боллоо.
2020/10/01 66.181.176.237